Philharmonic

Н. Наранбаатар

Тайзны нэр: Наагий нь дуучин, дууны инженер, найруулагч, продюсер хүн юм.

УРАН БҮТЭЭЛИЙН ЭХЭН ҮЕ

Н.Наранбаатар нь 2003 онд “Натур саунд” дуулаачын төвд суралцаж төгсөн дуучин, продюсер Дашдондогийн “Дашка” студийн дэргэдэх дуучнаар шалгаран дуучин болох гараагаа эхэлсэн. "Дашка" студид дуучнаар ажиллахын хажуугаар саунд инженер мэргэжлийг эзэмшиж, 2011 он хүртэл ажиллахдаа бусад уран бүтээлчдийн 50 гаруй цомгийн дууны найруулагч, продюсерээр ажилласан төдийгүй дэлгэцийн уран бүтээл, жүжгийн дуун дээр бие даан ажилласан туршлагатай.

УРАН БҮТЭЭЛИЙН ГАРАА

Наагий 2005 онд “Чиний зүг” соло уран бүтээлээ гаргасан. 2009 онд Hot spot хамтлагт нэгдэн 2011 оны 1 сарын 1-нд есөн дуутай “Retro Pop” цомгоо гаргасан. Уг цомгийн бичлэгийн ажлууд "Дашка" студид явагдсан бөгөөд цомгийн ерөнхий продюсерээр Б.Наранзун ажиллажээ. Түүнээс хойш Hot spot хамтлаг шинэ уран бүтээл хийгээгүй.

2012 оны 9 сард Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармонид уригдан гоцлол дуучнаар өнөөг хүртэл ажиллаж байгаа.

БИЕ ДААСАН УРАН БҮТЭЭЛ

2011 оны 11 сарын 11-нд “N11 Studio” дуу бичлэгийн хувийн студийг нээж, өнөөдрийг хүртэл ажиллуулж байна. Дуучин Наагий нь поп урсгалаар дуулахаас гадна монголдоо тэргүүлэгч жазз уран бүтээлч болтлоо хөгжсөн юм. Монгол улсын филармонийн гоцлол дуучнаар мөн ажиллаж байгаа.

2016 оны 12 сарын 7-нд анхны жазз урсгалын цомгоо “Миний захидал” нэртэйгээр гарсан. Цомог нийт 10 дуутайгаас 1 оригинал, 4 монголын хуучны уянгалаг, хит дуунуудыг жааз хэмнэлд оруулсан хувилбар, 5 гадаадын алдартай жазз дууг коверлон оруулжээ. Цомгийн ерөнхий продюсерээр өөрөө ажиллаж, миксинг мастеринг Radau Records /Герман/ нар ажилласан. Цомог Европын стандартаар шүүлгэж, дуу бичлэг, хөгжмийн найруулга нь бүгд олон улсын зэрэглэлд нийцэж буйгаараа онцлог.

2018 онд Наранзунтай хамтран “Итгэл”, “Саран” уран бүтээлүүдийг гаргасан бөгөөд “Итгэл” дуу нь Үндэсний шилдэг 21 дууны жагсаалтад 3 долоо хоног дараалж тэргүүлсэн бол “Саран” дуу нь уг жагсаалтад 2 долоо хоног тэргүүн байр эзэлсэн юм.

ТОГЛОЛТУУД
  • 2012 оны 4 сарын 13-нд “Strаngers in the Night” нэртэй анхны бие даасан жазз тоглолт

  • 2013 оны 2 сарын 13,14-нд дуучин Хулантай хамт "Би чамд хайртай" тоглолт

  • 2013 оны 7 сарын 11-нд Улсын их баяр наадмын төрийн хүдэтгэлийн концертод оролцсон

  • 2014 оны 2 сарын 13,14-нд дуучин Хулантай хамт "Би чамд хайртай 2" тоглолт

  • 2015 оны 12 сарын 12-нд Франк Синатра 100 насны ойд зориулсан хүндэтгэлийн концерт

  • 2018 онд 4 сарын 14-нд “Come Fly With Me“ жазз свинг тоглолт

ЦОМОГ
  • 2005 онд Чиний зүг

  • 2007 онд "2 өдөр, 3 шөнө" киноны дуу

  • 2012 онд "Нар гарна аа, аз жаргал минь" киноны дуу

  • 2013 онд Энэ дурлал гайхамшигтай хамт. Ука - "Гэнэтийн бэлэг" жүжгийн дуу

  • 2015 онд Хайрласан зүрх хамт Агиймаа - "Танхай тээгч" киноны дуу

  • 2015 онд Донжтой бүсгүй

  • 2016 онд Миний захидал

Синглүүд

  • 2017 онд Манга татъя

  • 2017 онд Энэ хүүхнүүд үү хамт. Ука

  • 2017 онд Чамайг хүлээнэ - "Single Ladies 2" киноны дуу

  • 2018 онд Улаанбаатарын үдэш хамт. Lil Thug E, Мияа

  • 2018 онд Саран

  • 2018 онд Итгэл

  • 2019 онд Сахиусан тэнгэр хамт. Big Gee, Буянгэрэл 

АМЖИЛТ
  • 2007 онд БНХАУ-д зохион байгуулагдсан 6000 гаруй оролцогчидтой олон улсын дуулаачдын уралдаанд IV байр

  • 2011 онд ОХУ-н Буриад хотноо жил бүр зохион байгуулагддаг олон улсын дуулаачдын наадамд тэргүүн байр

  • 2015 онд Монголын рок, попийн оны залуу шилдэг (дебют) дуучин

  • 2015 оны 3-р сард ОХУ улсад болсон олон улсын дуулаачдын наадмын Гранпри шагналт

ГАВЪЯА ШАГНАЛ

2015 оны 2-р сард Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан