
Б.Дэлгэрбаяр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод төрсөн.
2006-2011 он Хөгжим бүжгийн коллежид Дуурийн дуулаач мэргэжил;
2011-2014 он Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад гоцлол дуучин;
2014-2024 он Улсын Филармонид гоцлол дуучин;
2018-2024 он Улсын Филармонийн туслах найруулагч;
2025 оноос Улсын Филармонийн ерөнхий найруулагчаар ажиллаж байна.
ЦОМОГ
2023 онд “Их Монголын эр цэргүүд” цомог
ТОГЛОЛТУУД
2013 онд “Мелодия” Анхны бие даасан тоглолт
2014 онд “Эх орон тайван байна” кино концерт
2015 онд “Поклонимся” ялалтын баярын тоглолт
2016 онд “Мөрөөдлийн дуу” кино концерт
“Мартахгүй” кино концерт
2018 онд “День победы” ялалтын баярын тоглолт
2024 онд “Я Люблю Тебя Жизнь” бие даасан VI удаагийн тоглолт
АМЖИЛТУУД
2006 онд Мэргэжлийн орос дуу дуулаачдын улсын уралдааны тусгай байр
2009 онд БНХАУ-д зохион байгуулагдсан Олон улсын дуулаачдын уралдааны тусгай байр
2010 онд ОХУ-ын Улаан-Үдэ хотод болсон ЗХУ-ын Ардын жужигчин Ким Базарсадаевын нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны “Надежда” шагнал
2010 онд ОХУ-ын Москва хотноо зохиогдсон ЗХУ-ын Ардын жүжигчин Лидия Абрамовагийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны II-р байр, Ave Maria тусгай шагнал
2011 онд ОХУ-ын Буриад улсын Агад болсон ЗХУ-ын Ардын жүжигчин Лхасаран Линховоины нэрэмжит Олон улсын дуурийн дуучдын уралдааны IV-р байр
2012 онд Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Төрийн шагналт, Урлагийн Гавьяат зүтгэлтэн, Тэргүүн зэргийн Чингис хаан одонт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын анхдугаар уралдааны тэргуун байр
2014 онд ОХУ-ын Москва хотод болсон ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны Шилдэг 10 дуучин
2014 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр алдарт "День Победы" дууг дуулж олон түмний талархлыг хүлээсэн.
2016 онд ОХУ-ын Москва хотноо болсон ЗХУ-ын Ардын жүжигчин Наталья Шпиллерийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны II-р байр,
2022 онд ОХУ-ын Москва хотод болсон нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын XI уралдааны "Академик буюу Сонгодог дуурийн дуу"-ны төрөлд Тэргүүн байр, "Эстрадын дуу"-ны төрөлд Тэргүүн байр, "Эх орон сэдэвт дуу" төрөлд Тэргүүн байр,
2022 онд Нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит “Олон улсын дуурийн дуулаачдын XI уралдаан”ы Исаак Дунаевскийн урын сангийн" Шилдэг дуучин" өргөмжлөл, ГРАНПРИ шагнал,
БНАСАУ-ын “Хаврын баяр” олон улсын наадамд Тэргүүн байр, Алтан Цомын Эзэн
2023 онд ОХУ-ын Грозный хотноо болсон Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдааны III-р байр
2025 онд Аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баяр Москва хотод Монгол улсаа төлөөлөн оролцсон
2023 онд ОХУлсын Москва хотод Аугаа их эх орны дайны ялалтын баярт оролцож алдарт "ДЕНЬ ПОБЕДЫ" дууг эгшиглүүлсэн
ГАВЬЯА ШАГНАЛ
2015 онд Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдэг
2023 онд Алтан Гадас Одон
2024 онд ОХУ-ын ЭСЯ-нд уригдан ОХУ-ын Засгийн газраас баталсан Халх голын түүхт 85 жилийн ойн медаль
2026 онд “1941-1945 оны Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жил”-ийн ойн медаль