Philharmonic

Б. Дэлгэрбаяр

Б.Дэлгэрбаяр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод төрсөн.

  • 2006-2011 он Хөгжим бүжгийн коллежид Дуурийн дуулаач мэргэжил;

  • 2011-2014 он Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад гоцлол дуучин;

  • 2014-2024 он Улсын Филармонид гоцлол дуучин;

  • 2018-2024 он Улсын Филармонийн туслах найруулагч;

  • 2025 оноос Улсын Филармонийн ерөнхий найруулагчаар ажиллаж байна.

ЦОМОГ
  • 2023 онд “Их Монголын эр цэргүүд” цомог

ТОГЛОЛТУУД
  • 2013 онд “Мелодия” Анхны бие даасан тоглолт

  • 2014 онд “Эх орон тайван байна” кино концерт

  • 2015 онд “Поклонимся” ялалтын баярын тоглолт

  • 2016 онд “Мөрөөдлийн дуу” кино концерт

  • “Мартахгүй” кино концерт

  • 2018 онд “День победы” ялалтын баярын тоглолт

  • 2024 онд “Я Люблю Тебя Жизнь” бие даасан VI удаагийн тоглолт

АМЖИЛТУУД
  • 2006 онд Мэргэжлийн орос дуу дуулаачдын улсын уралдааны тусгай байр

  • 2009 онд БНХАУ-д зохион байгуулагдсан Олон улсын дуулаачдын уралдааны тусгай байр

  • 2010 онд ОХУ-ын Улаан-Үдэ хотод болсон ЗХУ-ын Ардын жужигчин Ким Базарсадаевын нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны “Надежда” шагнал

  • 2010 онд ОХУ-ын Москва хотноо зохиогдсон ЗХУ-ын Ардын жүжигчин Лидия Абрамовагийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны II-р байр, Ave Maria тусгай шагнал

  • 2011 онд ОХУ-ын Буриад улсын Агад болсон ЗХУ-ын Ардын жүжигчин Лхасаран Линховоины нэрэмжит Олон улсын дуурийн дуучдын уралдааны IV-р байр

  • 2012 онд Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Төрийн шагналт, Урлагийн Гавьяат зүтгэлтэн, Тэргүүн зэргийн Чингис хаан одонт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын анхдугаар уралдааны тэргуун байр

  • 2014 онд ОХУ-ын Москва хотод болсон ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны Шилдэг 10 дуучин

  • 2014 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр алдарт "День Победы" дууг дуулж олон түмний талархлыг хүлээсэн.

  • 2016 онд ОХУ-ын Москва хотноо болсон ЗХУ-ын Ардын жүжигчин Наталья Шпиллерийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны II-р байр,

  • 2022 онд ОХУ-ын Москва хотод болсон нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын XI уралдааны "Академик буюу Сонгодог дуурийн дуу"-ны төрөлд Тэргүүн байр, "Эстрадын дуу"-ны төрөлд Тэргүүн байр, "Эх орон сэдэвт дуу" төрөлд Тэргүүн байр,

  • 2022 онд Нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит “Олон улсын дуурийн дуулаачдын XI уралдаан”ы Исаак Дунаевскийн урын сангийн" Шилдэг дуучин" өргөмжлөл, ГРАНПРИ шагнал,

  • БНАСАУ-ын “Хаврын баяр” олон улсын наадамд Тэргүүн байр, Алтан Цомын Эзэн

  • 2023 онд ОХУ-ын Грозный хотноо болсон Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдааны III-р байр

  • 2025 онд Аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баяр Москва хотод Монгол улсаа төлөөлөн оролцсон

  • 2023 онд ОХУлсын Москва хотод Аугаа их эх орны дайны ялалтын баярт оролцож алдарт "ДЕНЬ ПОБЕДЫ" дууг эгшиглүүлсэн

ГАВЬЯА ШАГНАЛ
  • 2015 онд Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдэг

  • 2023 онд Алтан Гадас Одон

  • 2024 онд ОХУ-ын ЭСЯ-нд уригдан ОХУ-ын Засгийн газраас баталсан Халх голын түүхт 85 жилийн ойн медаль

  • 2026 онд “1941-1945 оны Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жил”-ийн ойн медаль