Philharmonic

Д. Дүйнхэржав

Дүйнхэржав

Д.Дүйнхэржав Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн.

  • 2009 онд СУИС-н багш СТА Г.Гэрэлбаатар, МУГЖ, Ц.Түвшинтөгс нарын удирдлага дор Дуурийн дулаач мэргэжлээр суралцаж төгссөн.

  • 2015 онд МУГ Багш, Профессор Ц.Ерөө багшийн удирдлага дор “Дуурийн дуулаачаар  Магистрын зэрэг хамгаалсан.

  • 2009 оноос хойш Монголын анхны Поп Опера “Нюанс” хамтлагийн дуучин

  • 2024 оноос Улсын Филармонийн гоцлол дуучнаар ажиллаж байна.

ЦОМОГ
  • 2026 онд Монгол CD, цомог

  • 2026 онд Mongolian Best Classic пянз

ТОГЛОЛТ
  • 2009 оноос эхлэн “Нюанс” хамтлагаараа 8 удаагийн бүрэн хэмжээний тоглолтыг Улаанбаатар хот болон Монгол Улсын 21 аймгуудад тоглосон.

  • 2023 онд “D.Duinkherjav Solo Concert”

АМЖИЛТ
  • 2008 онд Г.Дарамзагдын нэрэмжит "Дорнын эгшиглэн" дуулаачийн уралдаан Алтан гургалдай тусгай байр,

  • 2008 онд МУГЖ, Д.Банди багшийн нэрэмжит Ари, Романс дуулаачдын уралдааны тусгай байр.

  • 2018 онд ОХУ-ын Улан-Удэ хотноо зохион байгуулагдсан СССР-ИЙН АЖ, Буриад Улсын АЖ К.И.Базарсадаевын нэрэмжит I уралдааны дэд байр, үзэгчдийн ташаалд нийцсэн дуучин шагналыг хүртсэн.

ГАВЬЯА ШАГНАЛ
  • 2019 онд Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдэг

  • 2023 онд Хөдөлмөрийн Хүндэт медаль