
Б.Мөнхбаатар нь Хөвсгөл аймгийн Их-Уул суманд төрсөн.
2000-2001 онд хугацаат цэргийн алба хаасан.
2004-2009 онд Соёл урлагийн их сургуульд уртын дуучин мэргэжлээр МУГЖ Ц.Чулуунцэцэгийн удирдлага дор төгссөн.
2006-2016 он хүртэл Түмэн эх чуулгад гоцлол дуучин;
2010 оноос Үндэсний бөхийн улсын бөх цоллоочоор одоог хүртэл;
2016 оноос одоог хүртэл Монгол Улсын Филармонид “Гоцлол дуучин”-аар ажиллаж байна.
ЦОМОГ
2018 он “Ардын дуу” цомог
2020 он “Айзам уртын дуу” цомог
2020 он “Уртавтар дуу” цомог
2025 он “Замбуу тивийн наран” пянз
2025 он “Уртын дууг ажиглахуй” судалгааны ном
ТОГЛОЛТУУД
2012 онд “Ардын дуу” бие даасан тоглолт
2014 онд “Жаргалтай дэлгэр” бие даасан тоглолт
2016 онд “Эртний сайхан” бие даасан тоглолт
2018 онд Морин хуур найрал хөгжимтэй хамтарч “Замбуу тивийн наран” тоглолт
ГАДААД УЛС ДАХЬ ТӨРИЙН АЙЛЧЛАЛЫН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ
Төрийн албан ёсны айлчлалын хүрээнд Монголын өв соёл, үндэсний урлагийг сурталчлах зорилгоор Итали, Америкийн Нэгдсэн Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Франц Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бельгийн Хант Улс, Бүгд Найрамдах Чех Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс, Австралийн Холбооны Улс, Туркменистан, Бүгд Найрамдах Турк Улс зэрэг орнуудад уран бүтээлээ толилуулсан.
АМЖИЛТ
2008 онд АЖ Ч.Шархүүхэний нэрэмжит Уртын дууны улсын уралдаанд Ч.Шархүүхэний нэрэмжит шагнал
2010 онд АЖ, ХБ Л.Цогзолмаагийн нэрэмжит Ардын богино дууны улсын уралдаанд Л.Цогзолмаагийн нэрэмжит шагнал
2010 онд Монголын үндэсний олон нийтийн телевизийн дуулаачийн тэмцээнд Дэд байр
2013 онд Зууны манлай уртын дуучин Ж.Дорждагвын нэрэмжит уралдаанд Гра при
2014 онд АЖ, ХБ, Л.Цогзолмаа нэрэмжит богино дууны тэмцээнд Дэд байр
2015 БНХАУ-ын Танлай хотод зохиогдсон ОУ-ын тэмцээнд Дэд байр
2015 онд “Ардын богино дуу”-ны улсын уралдаанд Тэргүүн байр
2024 онд Зууны манлай уртын дуучин Ж.Дорждагвын нэрэмжит уралдаанд Дэд байр
ГАВЬЯА ШАГНАЛ
2013 онд Хөдөлмөрийн хүндэт тэмдэг
2017 онд Монгол Улсын Гавьяат Жүжигчин цол тэмдэг